ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр коронавирусийн халдварын сүүлийн 24 цагт илрүүлсэн мэдээллийг өглөө.
Өчигдөр 11,748 хүнд шинжилгээ хийхэд 2.362 хүнээс халдвар илэрсэн байна. 1,227 нь Улаанбаатар хотод
1,134 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107.262 боллоо. Өчигдөр илэрсэн 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байжээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар аваад байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 34-93 насны 12 хүн нас барсан байна. Нийт нас баралт 505 боллоо.
Эрүүл мэндийн яамнаас халдварт хамгийн их өртөж буй 25-44 насныхан гэж үзэж байна. Тэд гэртээ халдвар тээж ирж, хүүхэд, настангуудад халдаах тохиолдол их байгаа гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.