Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн хоногт 12559 хүнээс шинжилгээ авахад 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 104900 боллоо.
Улаанбаатар хотод 1231 тохиолдол батлагдсан бол орон нутагт 1040 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд 13296 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8764, хүндэвтэр 3149, хүнд 1144, маш хүнд 239 хүн байна. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 0-17 насны 458 хүүхэд, 18-29 насны 424 хүн байгаа бол хамгийн өндөр өвчлөлтэй насны бүлэг 30-34 насны иргэд байгаа аж. Энэ насны 349 иргэн Covid-19 халдвараар өвдсөн байна. Харин 35-49 насны 533 хүний халдварын тохиолдол батлагдаад байгаа аж.
Сүүлийн 24 цагт нас барсан хүмүүсийн насны тухайд 30-40 насны нэг хүн, 51-60 насны нэг хүн, 61-70 насны гурван хүн, 71-80 насны таван хүн, 80-аас дээш насны хоёр хүн архаг суурьч өвчтэй байсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа нас баржээ.
Хөдөө орон нутагт батлагдах тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Эрдэнэт- 131
Дархан-Уул аймаг-150
Дундговь аймаг-68
Хэнтий аймаг- 65
Дорнод аймаг- 28
Сүхбаатар аймаг- 17
Говьсүмбэр аймаг- 12
Сэлэнгэ аймаг- 42
Төв аймаг- 24
Өвөрхангай аймаг-42
Архангай аймаг- 29
Булган аймаг- 49
Баянхонгор аймаг-83
Хөвсгөл аймаг- 41
Завхан аймаг- 70
Говь-Алтай аймаг- 84
Увс аймаг- 55
Баян-Өлгий аймаг-14
Ховд аймаг-36 тохиолдол тус тус батлагдлаа. Дархлаажуулалтын тухайд улсын хэмжээнд 1.939.077 хүн нэгдүгээр тун, 1.718.663 хүн хоёрдугаар тунд хамрагдсан. Өчигдрийн байдлаар 10335 хүн вакцин хийлгэсэн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.