Ковидын халдвар авсан 1613 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц” хүргүүллээ

2021-06-24 Мэдээ мэдээлэл

 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 21959 эх жирэмсний хяналтад байна.

Нийт 1613 жирэмсэн эх ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжүүдэд Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж эхэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.