Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 000 сорьцод шинжилгээ хийснээс 2366 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 102 629 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1482 нь Улаанбаатар хотод, 879 нь орон нутагт илэрчээ. Үүнээс эмнэлгээс шалтгаалсан халдвар тав бол шинээр бүртгэгдсэн тохиолдлуудад 30-34 насны 346 хүн халдвар авчээ.
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 30-80 насны 13 хүн амиа алдлаа. Ингэснээр цар тахлын улмаас нас барсан хүний тоо 482 болж буй.
Харин өнгөрсөн хоногт 601 хүн эмнэлгээс, 458 хүн гэрийн хяналтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 898 хүн эмчлүүлж байна. Тэдний 8352 нь хөнгөн, 3097 нь хүндэвтэр, 1221 нь хүнд, 228 хүн маш хүнд буюу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Дашрамд дуулгахад, өрхийн эмнэлгүүдэд өгч буй тусламжийн 70 мянган төгрөг нь иргэдэд тусламжийн багц болж очно гэдэг бол ташаа мэдээлэл. Гэрээр тусгаарлагдаж байгаа 20 мянган халдвартай иргэдэд эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс тараана гэж иргэд ойлгож байна. Тодорхой хэмжээний дархлаа дэмжих багц иргэдэд өгөх хэдий ч бүх хүнд витамин тараана гэж ойлгож болохгүй. Тиймээс иргэд та бүхэн биеийн байдлаа тогтмол хянаж, өрхийн эмнэлэгтэйгээ холбоотой байхыг сануулж байна. Спутник V вакцины хоёрдугаар тун хэзээ ирэх талаар тодорхой хариу ирээгүй байгаа.
Сүүлийн хоногт орон нутагт 879 тохиолдол батлагдаад байна. Орон нутгийн өвчлөлийг дэлгэрэнгүй задалбал,
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.