“Оюутны өргөө-II” дотуур байранд хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ

2021-06-23 Мэдээ мэдээлэл

 

Халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаатай холбогдуулан “Оюутны өргөө” дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэжээ. Тус дотуур байранд өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах юм. Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.