Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагт 2213 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 100263 боллоо. Үүнээс зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1179 нь Улаанбаатар хотод, 1024 нь орон нутагт илэрчээ.
Орон нутагт илэрсэн халдварын тохиолдол:
- Архангай аймагт 22
- Баян-Өлгийд 3
- Баянхонгорт 154
- Булганд 31
- Говь-Алтайд 64
- Говьсүмбэрт 15
- Дархан-Уул аймагт 58
- Дундговь аймагт 36
- Дорнодод 30
- Завханд 30
- Орхон аймагт 149
- Өвөрхангайд 40
- Сүхбаатарт 49
- Сэлэнгэд 42
- Төв аймагт 54
- Увсад 54
- Ховдод 46
- Хөвсгөлд 72
- Хэнтийд 75 тохиолдол бүртгэгджээ.
Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 37-83 насны 10 хүн нас баржээ. Харин өнгөрсөн хоногт 620 хүн эмнэлгээс, 569 хүн гэрийн хяналтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн эмчлүүлж байна. Тэдний 8070 нь хөнгөн, 3149 нь хүндэвтэр, 1053 нь хүнд, 207 нь маш хүнд байна.
Мөн энэ өдөр COVID-19 эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар вакцины II тунд хамрагдсан хүн нийт хүн амын 52 хувийг эзэлж байна. Тиймээс сүргийн дархлаа тогтох болоогүй.Улаанбаатарын хувьд 1.4 сая хүн амьдардаг гэж үзвэл 59 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Тухайлбал, 1031 жирэмсэн эмэгтэй,16-17 10294 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Вакцинд хамрагдаагүй 300 гаруй мянган хүн байна. Халдварт өвчнийг бууруулах хоёр арга зам бий. Хөл хорио тогтоох болон вакцинжуулалт. Вакцины бүрэн тунг хийлгээд эндсэн тохиолдол бага байгаа нь вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тодорхойлж байна.Манай улсад Vero Cell, AstraZeneca, Pfizer вакциныг хэрэглэж байна. Та өөрийн гэрт ойр байгаа цэгт очиж, өөрт тохирох вакцинаа хийлгэх боломжийг олгож байгаа. Харин нэгдүгээр тунг Vero Cell вакцин хийлгэсэн бол өөр төрлийн вакцин хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед битүү орчин буюу гэр, албан тасалгаа зэрэгт халдвар илрэх нь их байна.” гэв.