Өндөр өртөгтэй оношилгооны зардлын 70 хувийг даатгалаараа хөнгөлүүлэх боломжтой

2021-06-21 Мэдээ мэдээлэл

Даатгуулагч та Өндөр өртөгтэй оношилгоог ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгт хийлгэсэн тохиолдолд нийт зардлын 70 хувийг даатгалаараа хөнгөлүүлэх боломжтой.

Өндөр өртөгтэй оношилгоог ерөнхий оношилгоогоор онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтаар хийх зохицуулалттай байдаг.

Зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар MRI болон Компьютер томографи оношилгоог тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөөд тодосгогч бодисын нийт төлбөрийн хэмжээ нь 150 000 төгрөг, үүнээс 70 хувийг ЭМД-ын сангаас, 30 хувийг иргэн тус тус хариуцан төлнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.