ЭМЯ: 2400 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

2021-06-20 Мэдээ мэдээлэл


Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, УОК-оос мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 2400 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 93557 боллоо. Шинээр бүртгэгдсэн 2400 тохиолдлын 1557 нь Улаанбаатар хотод, 843 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал,

Архангайд72
Баян-Өлгийд 12
Баянхонгорт 68
Булганд 11
Говь-Алтайд 42
Говьсүмбэрт 14,
Дархан-Уул аймагт 54,
Дундговь аймагт 17
Дорнодод 3
Завханд 55
Орхон аймагт 53
Өвөрхангайд 36,
Сүхбаатарт 32,
Сэлэнгэд 41,
Төв аймагт 157,
Увсад 53,
Ховдод 19 ,
Хөвсгөлд 68,
Хэнтийд 36 тохиолдол бүртгэгджээ.
Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 58-93 насны 11 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 436 боллоо.

Сүүлийн 24 цагт 503 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн гэрийн хяналтаас 2689 хүн гарлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11668 хүн эмчлүүлж байна. Тэдний 7428 нь хөнгөн, 2896 нь хүндэвтэр, 1125 нь хүнд, 219 нь маш хүнд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.