2,746 хүнээс халдвар илэрч, 193 хүний бие маш муу байна

2021-06-18 Мэдээ мэдээлэл

 

 УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү “Сүүлийн 24 цагт шинээр 2,746 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 88,516 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлын 2,736 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 7 тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

1,876 нь Улаанбаатар хотод
860 нь орон нутагт батлагдсан байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 34-91 насны 11 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

24 цагийн хугацаанд нийт 2,505 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 61,725 боллоо.

Халдварын улмаас одоогоор 10,758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

Хөнгөн – 6,762
Хүндэвтэр – 2,860
Хүнд – 943
Маш хүнд – 193 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2,014 нь хүүхэд байгаа юм.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,899 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэлээ.

 

Харин дэлхийн хэмжээнд сүүлийн хоногт 382,341 хүн коронавирусийн халдвараар нэмж өвчилжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.