Монгол Улсын энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Улсын хэмжээнд 2021 оны эхний таван сард 30,010 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 1,352-оор буюу 4.3%-аар, 30,240 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,353 буюу 4.3%-аар буурсан байна. Энэ талаар ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн мэдээллээ. Нийт амаржсан эхийн 0.3 хувь нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин тавдугаар сард 6,233 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 75-аар буюу 1.2%-аар нэмэгджээ.
Нийт амьд төрөлтийн тухайд
0.8 хувийг төрөлхийн гажигтай,
3.9 хувийг 2 кг 500 граммаас бага жинтэй хүүхэд эзэлж байна.
Мөн энэ оны тавдугаар сард 6,281 хүүхэд амьд төрсөн нь өмнөх сараас 74 буюу 1.2%-аар нэмэгдсэн байна.
Нас баралтын тухайд энэ оны эхний таван сард 6,656 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 102-оор буюу 1.6%-аар өссөн үзүүлэлт байв. Нас барагсдын 1,992 буюу 30% нь эмнэлэгт байжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.