Аюулт үзэгдэл, ослын улмаас 370 хүн амь насаа алджээ

2021-06-11 Uncategorized

Он гарсаар тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1782 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний улмаас 370 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 153365  толгой мал, амьтан хорогдож, 9.9  сая  төгрөгийн хохирол учирчээ.

Аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1816 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 36.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 70 хувь буюу 1239 нь гал түймэр, 13 хувь буюу 237 нь геологийн гаралтай холбоотой осол, 12 хувь буюу 213 нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. Мөн  гурван хувь буюу 60 нь нь ус, цаг уурын гаралтай, хоёр хувь буюу 33 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.