ЭМЯ: 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

2021-06-11 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, халдварын тоо өмнөх өдрүүдийнхээс өслөө. Нийт 7498 хүн эмчлүүлж байгаагаас 138 хүний биеийн байдал маш хүнд байна. 623 иргэн хүнд байна.   

Энэ талаар тус яамнаас “Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлахыг уриалж байна. Хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 7988 хүн өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байгаа. Эдгээр иргэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөе. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гомдол мэдүүлж байна. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна” гэв.

Мөн халдвар авсан иргэд айж сандрах хэрэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо байнга өсөж байгаа тул энэ баг ч ихээхэн ачаалалтай ажиллаж байна гэлээ.

Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1100, орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүн нас баржээ. Тодруулбал,

  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 59 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 50 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 44 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 48 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан 67 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 82 настай эрэгтэй
  • Зургадугаар сарын 9-нд онош батлагдсан 82 настай эмэгтэй
  • Зургадугаар сарын 7-нд онош батлагдсан 56 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт 342 болов.

 ИЛЭРСЭН
+ 1,622
72,104

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.