ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргэж байна.
Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,631 шинжилгээ хийх явцад 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байгаа. 1,267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо. Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 3,892
Хүндэвтэр – 1,892
Хүнд – 506
Маш хүнд – 133 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Шалтгаан нь Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж байгаатай холбоотой аж. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг ЭМЯ-наас зөвлөж байна.
Мөн тэрбээр “Халдвар авсан хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газар болон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, дэлгүүр хоршоогоор явахдаа хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Хүүхдүүд гадуур явахдаа амны хаалтаа буруу зүүх, амны хаалтгүй явах тохиолдол их байна. Эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал байна. Хүүхдүүдээ өвчлүүлэхгүй урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо чухал болоод байна. Өдөрт батлагдсан тохиолдлуудад хүүхдийн эзлэх хувь 22 байсан бол сүүлийн долоо хоногт 30 орчим хувь болж нэмэгдсэн байна. Тодруулбал, өдөрт батлагдаж байгаа халдварын 30 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна” гэлээ.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.