“КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд “Астразенека” вакцин хүлээн авлаа

2021-06-7 Мэдээ мэдээлэл

Олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун “Астразенека AZD1222” вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг юм.

Тодруулбал, “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс “Ковид-19” халдварын эсрэг “Астразенека AZD1222” вакцинаас тавдугаар сарыг дуустлах хугацаанд 112.800 тун, Пфайзер /БиоНТех BNT162/ вакцинаас зургаадугаар сарыг дуустал 126.360 тунг тус тус хүлээн авахаар болсон юм.

Үүнээс гуравдугаар сард “Астразенека AZD1222” вакцинаас 14.400, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, дөрөвдүгээр сард “Астразенека AZD1222” вакцинаас 50.400 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 100,620 тунг хүлээн аваад байсан бол зургаадугаар сарын 5-ны өдөр “Астразенека AZD1222” вакцинаас 48.000 тунг хүлээн аваад байна.

Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.