Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний гурав нь эрүүл мэндийн салбарын ажилтан байна. Мөн дөрвөн иргэн нас барж, энэхүү тоо 311 боллоо. Харин 185 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 63978 болж байна.
Шинээр илэрсэн халдварын 1027 нь Улаанбаатарт, орон нутагт 285 тохиолдол, эмнэлгээс шалтгаалсан 3 халдвар шинээр бүргтгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 5,802 иргэн эмчлэгдэж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдлын хувьд хөнгөн 3,430, хүндэвтэр 1,765, хүнд 475, маш хүнд 132 хүн байна.
Нас баралтын тухайд, сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас баржээ.
Орон нутгийн хувьд:
- Баян-Өлгий 1
- Завхан 2
- Говь-Алтай 13
- Баянхонгор 28
- Архангай 21
- Хөвсгөл 25
- Булган 14
- Өвөрхангай 4
- Төв 37
- Сэлэнгэ 1
- Хэнтий 18
- Говьсүмбэр 6
- Дундговь 17
- Сүхбаатар 8 тохиолдол бүртгэгджээ.
Нас барсан хүмүүсийн хувьд тавдугаар сарын 13-ны өдөр онош батлагдсан 62 настай эрэгтэй, тавдугаар сарын 29-нд онош батлагдсан 37 настай эрэгтэй, зургадугаар сарын 1-нд онош батлагдсан 8 настай эмэгтэй хүүхэд, зургадугаар сарын 3-нд онош батлагдсан 62 настай эмэгтэй хүндрэлийн улмаас нас баржээ.