Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1189 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 63.585 боллоо. Мөн хугацаанд 829 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 52.812 боллоо.
Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 511 болсон бол эмнэлгээс шалтгаалсан халдвар 1-нээр нэмэгдэж 169 боллоо.
Улаанбаатарт 989 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 55.409 боллоо. Орон нутагт 198 тохиолдол бүртгэгдэж, нийт 6.448 боллоо. Үүнд
Орхон-Уул аймаг 27
Дархан-Уул аймагт 12
Хөвсгөл аймаг 29
Сэлэнгэ аймагт 3
Увс аймагт 4
Булган аймаг 1
Завхан аймаг 3
Архангай аймаг 17
Төв аймаг 39
Баянхонгор аймаг 14
Говь -Алтай аймаг 15
Хэнтий аймаг 7
Дорнод аймаг 1
Сүхбаатар аймаг 20
Говьсүмбэр аймаг 3
Дундговь аймаг 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 5096 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн 2.755
Хүндэвтэр 1.741
Хүнд 474
Маш хүнд 126 хүн байна.
Сүүлийн 24 цагт 13 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 301 боллоо.
76, 66, 74, 66 настай эрэгтэй
86, 77, 72, 82, 47, 58, 91 настай эмэгтэй Улаанбаатар хотын голомтоос батлагдан хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ
64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос 2021.05.23-нд онош батлагдан
64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос онош батлагдан нас барлаа” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30708
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.