927 тохиолдол бүртгэгдэж, маш хүнд 112 хүн байна

2021-05-31 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт орчим 6,026 хүний сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнд коронавирусийн халдвар батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.

829 нь Улаанбаатар хотод
98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд уг өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа.

Тодруулбал, өнгөрсөн хоногт 57 настай эмэгтэй, 44 настай эмэгтэй, 79 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй нар коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 58,439 тохиолдол батлагдаад байна.

Одоогоор 4,475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн- 2,393
Хүндэвтэр- 1,534
Хүнд- 436
Маш хүнд -112 хүн байгаа юм.
Халдвартай иргэдийн ойрын хавьтлуудаас гадна иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч байгаа нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.