891 тохиолдол илэрч дөрвөн хүн нас барлаа

2021-05-30 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагт 7,800 орчим хүнд шинжилгээ хийснээс 891 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 890 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байна.

Дотоодын халдвар:

-Улаанбаатар хотод 836
-Орон нутагт 54 тохиолдол бүртгэгдсэн.

КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас баржээ.   32, 71, 83  настай эрэгтэй, 37 настай эмэгтэй  коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 57,512 тохиолдол батлагдаад байна. Харин сүүлийн 24 цагт 434 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 49,754 боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.