МАХН-ын үйл ажиллагаа зогслоо

2021-05-28 Нам хөдөлгөөний амьдрал

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар  Монгол Ардын Хувьсгалт Намаас/МАХН/ Монгол Ардын Намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцжээ.

Шүүгчид тус намын 2021 оны 5 -р сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хүлээн авсан байна.  Ийнхүү хүсэлтийг хүлээн авч,  МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.