Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7831 хүний сорьцод шинжилгээ хийхэд 680 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 634 нь Улаанбаатарт 634, орон нутагт 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 54414 болж байна. Мөн хугацаанд халдвар авсан 685 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 48,041 нь эдгэрээд байгаа бол 257 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.
Одоогоор 4234 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 2,148
Хүндэвтэр – 1,472
Хүнд – 495
Маш хүнд – 119
Харин өчигдөр 24 цагийн хугацаанд 5849 хүнд PCR шинжилгээ хийхэд 630 тохиолдол шинээр бүртгэгдсэний 49 нь орон нутагт гарчээ. Энэ хугацаанд таван хүн нас барж, амиа алдсан хүний тоо 266 боллоо.
Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 257 боллоо.
74 настай эмэгтэй 2021.05.13-нд онош батлагдсан
74 настай эмэгтэй 2021.05.25-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Орон нутагт 46 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.587 боллоо. Үүнд:
Орхон-Уул аймаг 19
Хөвсгөл аймаг 1
Булган аймагт 10
Архангай аймаг 3
Өвөрхангай аймаг 3
Төв аймаг 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.