Орон нутагт иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна. Орон нутагт дархлаажуулалт сүүлд эхэлсэн учраас хоёр дахь тунг энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэхээр болжээ.
Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэд вакцинд хамрагдан дархлаатай болох хэдий ч үлдсэн 40 хувь халдварын эрсдэлтэй хэвээр байгаа. Тиймээс халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай хэвээр байгааг ЭМЯ-наас анхааруулж байна.
Дархлаажуулалтын дараах хариу урвалаа иргэд vis.health.gov.mn/survey хаягаар ороод бичих боломжтой аж. Тус бүртгэлийн систем дээр 75 мянга гаруй иргэн хариу урвалаа бүртгүүлээд байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87671
31523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.