ЭМЯ: 519 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас барлаа

2021-05-20 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 519 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 50 618 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 519 тохиолдлын 513 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан таван /нийт 159/ тохиолдол бүртгэгджээ. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, БНЭУ-аас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс Ковид19 илэрсэн. 

 

Улаанбаатарт 461 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 44.568 боллоо.  Орон нутагт  52 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.371 боллоо. Үүнд

  • Орхон-Уул аймаг 8
  • Дархан-Уул аймаг 3
  • Завхан аймаг 1
  • Говь-Алтай аймаг 5
  • Сэлэнгэ аймаг 1
  • Архангай аймаг 9
  • Төв аймаг 17
  • Сүхбаатар аймаг 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 3896 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 1904
  • Хүндэвтэр 1.343
  • Хүнд 539
  • Маш хүнд 110 хүн байна.

Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 235 боллоо.

  • 58 настай эрэгтэй 2021.04.25-нд  онош батлагдсан.
  • 24 настай эмэгтэй 2021.04.29-нд онош батлагдсан
  • 72 настай эрэгтэй 2021.05.04-нд онош батлагдсан
  • 60 настай эрэгтэй 2021.05.05-нд  онош батлагдсан
  • 81 настай эмэгтэй 2021.05.06-нд онош батлагдан
  • 92 настай эмэгтэй 2021.05.07-нд онош батлагдан
  • 83 настай эмэгтэй 2021.05.11-нд онош батлагдсан
  • 81 настай эрэгтэй 2021.05.11-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.