Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.16) мэдээллээ хийлээ.
Монгол Улсад сүүлийн 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авахад 575 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 50.099 боллоо. Мөн хугацаанд 865хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43.596 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 154 боллоо.
Улаанбаатарт 492 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 44.107 боллоо. Орон нутагт 78 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.282 боллоо. Үүнд,
- Ховд аймаг 1
- Орхон-Уул аймаг 8
- Дархан-Уул аймаг 1
- Говь-Алтай аймаг 4
- Булган аймаг 1
- Архангай аймаг 6
- Сэлэнгэ аймаг 13
- Төв аймаг 33
- Өвөрхангай аймагт 10
- Дорногд аймаг 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 3854 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 1899
- Хүнд 497
- Маш хүнд 99 хүн байна.