Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 49524 болсон бол Covid-19-ийн шалтгаант нас барсан хүний тоо 221 болжээ. Сүүлийн 24 цагт 887 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 42721 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлын 318 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 25 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 5204 болж өсчээ.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр долоон иргэн нас барсан байна. Тодруулбал,
Улсын хэмжээнд 3870 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Дотоодод халдвар тархсан өдрөөс хойш батлагдсан тохиолдлын 87 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Халдвар дотоодод өргөн цар хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан өвчлөл хүндрэх тохиолдол нэмэгддэг. Тухайлбал, эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэр, нэн хүнд зэрэгт байна. Энэ нь тархалт их байгаагийн гол үзүүлэлт.
Вакцины бүрэн тунг авсаны дараагаар 14-21 хоногт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих хэрэгтэй. Тархалтыг буурсан гэж үзээд, тайвширч болохгүй. Өнөөдөр лабораториор бүртгэгдэж байгаа өвчлөлийн тоо буурч байгаа. Харин шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилж буй хүмүүсийн тоо буураагүй.
Халдварын шалтгаант нас баралтыг бууруулах гол арга бол хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр халдвар авсан иргэд өөрсдийгөө маш сайн хянах, хүндрүүлэхгүй байхад хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг хүндрэх үед өөрийнхөө хүчилтөрөгчийг хянуулах арга хэмжээг авах хэрэгтэй
Халдвар илэрснээс хойш 14 хоногийн дотор халдвар бусдад тараах эрсдэлтэй гэдгээ хөнгөнөөр өвчилсөн иргэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87438
30735
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.