ЭМЯ: 477 шинэ тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас баржээ

2021-05-11 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.11) цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. 


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 477 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 45 936 боллоо. Шинээр бүртгэгдсэн 477 тохиолдлын 473 нь дотоодын халдвар, дөрөв нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн 477 халдварын 448 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 40366 боллоо.

Сүүлийн хоногт орон нутагт 37 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 4876 болжээ. 

Завханд 1

Архангайд 1

Говь-Алтайд 4

Төвд 5

Орхонд 7

Сүхбаатар 7 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1570 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 34 290 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай есөн хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 179 боллоо.

  • 41 настай эрэгтэй 2021.04.18-нд  онош батлагдсан.
    64 настай эмэгтэй 2021.04.26-нд онош батлагдсан
  • 74 настай эмэгтэй 2021.05.01-нд онош батлагдсан
  • 90 настай эмэгтэй 2021.05.02-нд  онош батлагдсан
  • 79 настай эрэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 47 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 71 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 81 настай эмэгтэй 2021.05.07-нд онош батлагдан
  • 54 настай эрэгтэй нас баржээ.

Одоогоор 4631 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн 2.510

Хүндэвтэр 1.487

Хүнд 524

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.