Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2021.05.10/ мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 639 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо. Тодруулбал, дотоодод 630 халдвар бүртгэгдсэн бол эмч эмнэлгийн есөн ажилтан халдварт өртжээ. Ийнхүү сүүлийн хоногт Улаанбаатарт халдварын 593, орон нутагт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин өчигдрийн байдлаар 1287 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтаас эдгэж гарсан мэдээтэй. Үүнийг задалбал, 433 хүн эмнэлгээс гарсан бол 850 хүн гэрийн хяналтаас гарч бүрэн эдгэжээ. Мөн сүүлийн 24 цагт найман хүн Covid-19 халдварын улмаас нас барсан байна.
Энд сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн 37 тохиолдлыг тодруулж байна. Ийнхүү орон нутагт нийт тохиолдлын тоо 4853 болжээ.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87666
31516
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.