1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Амаржсан эх хэдий хугацааны дараа дархлаажуулалтад хамрагдах вэ?
-ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-Ковид тусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?
-Ковид тусаад эдгэрсэн иргэдэд дархлаа үүссэн гэж үзэж байгаа учраас зургаан сарын дараа эсрэг биетийн шинжилгээ авч байж, хариунаас хамаарч вакцин хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ.
-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?
-Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-Шинжилгээ авч байгаа цэгүүдэд өдөрт хэдэн сорьц авдаг бэ?
-Лабораторийн хүчин чадал, ачааллаас хамаарч өдөрт цөөн тоогоор /200 сорьц/ авдаг.
-Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс, мөн гадаад иргэд вакцины гэрчилгээг хэрхэн авах вэ?
-Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд вакцины гэрчилгээгээ www.vis.health.gov.mn, www.emongolia.mn сайтаар орж авах боломжтой. Харин гадаадын иргэд вакцин хийлгэсэн талаарх гэрчилгээгээ эрүүл мэндийн сайт буюу www.vis.health.gov.mn-с авах боломжтой.
–Дархлаажуулалтын явуулын болон цэгийн байршлын мэдээллийг хаанаас хялбар харах боломжтой бэ?
-Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрут зэргийг гар утаснаасаа www.arcg.is/1zaHya холбоос линкээр орж цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл авахаас гадна НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР пэйж хуудсуудаар нэвтрэн, мэдээлэл авах боломжтой.
-Вакцинд хамрагдсан талаар иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд хаана хандаж засуулах вэ?
-Иргэдийн мэдээлэл алдаатай бүртгэгдсэн тохиолдолд Коронавируст халдвартай холбоотой мэдээллийн нэгдсэн лавлах 119, 1800-1200 дугаарууд болон харьяа оршин суугаа дүүргийн тандалтын албаны лавлах утсаар холбогдож мэдээлээ засуулах боломжтой.
Дүүргүүдийн тандалтын албаны дугаарууд: /БГД 7012-0318, БЗД 7015-0065, ХУД 11-342257, 7004-9200, СБД 7000-3910, СХД 7997-6000, ЧД 7010-6677/
–Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хэчнээн иргэд хамрагдсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 1.143.025 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс хоёрдугаар сарын 23-наас хойш I тунд 819.477 буюу 71.7 хувь, II тунд 459.729 буюу 4062 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна.
-Ковид тусаад эдгэрсэн иргэд PCR өгч болохгүй учир хөдөө орон нутагт хэрхэн зорчих вэ?
-Ковид тусаад эдгэрсэн иргэд хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих тохиолдолд эмнэлгийн магадалгаагаар зорчино.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ