Улаанбаатарт 681 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 37.877 боллоо. Орон нутагт 53 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.661 боллоо. Үүнд,
- Увс аймаг 2
- Баян-Өлгий аймаг 2
- Завхан аймаг 7
- Хөвсгөл аймаг 5
- Дархан-Уул аймагт 3
- Орхон-Уул аймаг 8
- Сэлэнгэ аймагт 5
- Архангай аймаг 3
- Өвөрхангай аймаг 9
- Төв аймагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрч эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28 533 боллоо. Халдварын улмаас 4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгээр иргэний биеийн байдлыг тодруулбал, хөнгөн – 2804, хүндэвтэр – 1484, хүнд – 475, маш хүнд – 125 хүн байна.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 150 байранд 5 816 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, харин 28 эмнэлэгт 3 505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд 1613 иргэн тус тус байрлаж буй юм.
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд өчигдөр 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.
Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1,395 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.