АН-ын нэр бүхий гишүүд ӨЛСГӨЛӨНГӨӨ гурав дахь өдрөө үргэлжлүүлж байна

2021-05-7 Нам хөдөлгөөний амьдрал

 

 

 

 

 

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн долоон гишүүн болох О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, А.Адъяасүрэн, Ц.Туваан, С.Ганбаатар, Д.Ганбат, Н.Ганибал нар тавдугаар сарын 5-наас Төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Энэхүү суултынхаа талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн бол цагдаагийн байгууллагаас хатуу хөл хориотой энэ үед жагсаал цуглаан хийх нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байгаа ажээ.

Тэд ийнхүү өнөөдөр гурав дахь өдөртөө өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа юм. Тэднийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачин эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.  Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат өлсгөлөнг албадан зогсоох тухай мэдэгдэж байсан. Харин өнөөдрийн байдлаар Төв талбайг цагдаагийн хүчлэн хамгаалалтад авсан хэвээр байгаа юм.

Тог тог… ХААЛГАА нээ

18 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.