Шинэ тохиолдол 940- өөр нэмэгдэж, 12 хүн нас барлаа

2021-05-6 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа. 940 тохиолдлын найм нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

828 нь Улаанбаатар хотод
104 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо. Халдварын улмаас 4,878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал,

Хөнгөн – 2,833
Хүндэвтэр – 1,452
Хүнд – 469
Маш хүнд – 124 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.