ХӨСҮТ болон ЭМЯ-наас коронавирусийн халдвар манай улсад болон дэлхий дахинд ямар нөхцөл байдалтай байгаа талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10 мянга орчим хүнээс шинжилгээ авах явцад 1128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа юм.
Өнгөрсөн хоногт 61-85 насны дөрвөн хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар ажээ.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 2820
Хүндэвтэр – 1,538
Хүнд – 480
Маш хүнд – 123 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,960 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Харин Улаанбаатарт 895 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 35.326 боллоо. Орон нутагт 82 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.422 боллоо. Үүнд
- Завхан аймаг 23
- Ховд аймаг 3
- Дархан-Уул аймагт 14
- Орхон-Уул аймаг 21
- Хөвсгөл аймаг 1
- Сэлэнгэ аймагт 4
- Говь-Алтай аймаг 13
- Төв аймагт 10
- Өвөрхангай аймаг 3
- Хэнтий аймаг 3
- Говьсүмбэр аймаг 4
- Дорноговь аймаг 2
- Сүхбаатар аймаг 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.