Н.Энхбаяр: МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орж ажиллана

2021-05-4 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-тай нэгдэхээр болж гэрээ байгуулаад буй МАХН-аас мэдээлэл хийлээ.

Тус нам өчигдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллах шийдвэр гаргажээ. Мөн намынхаа ээлжит бус Их чуулганыг энэ сарын 16-нд хуралдуулахаар болсон байна. Их чуулганаараа МАН-тай нэгдэх шийдвэрээ баталгаажуулах юм байна. Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэн ялах магадлалтай нь л орох хэрэгтэй. Түүнээс биш заавал Батшугарыг эсвэл Тулгыг нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон зүйл байхгүй” гэлээ.

Тог тог… ХААЛГАА нээ

14 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.