Улсын дээд шүүх Ардчилсан намын даргатай холбоотой маргааныг өнөөдөр шийдвэрлэнэ

2021-05-4 Нам хөдөлгөөний амьдрал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулаад байна. Албан ёсоор МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг тодруулсан бол Ардчилсан намын /АН/  хоёр тал С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр сонгов. Хоёр удирдлагатай болсон АН Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ тодруулаад байгаа ч хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргатай холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Хэрэв Улсын дээд шүүх М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэвэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвших боломж бүрдэх юм. Харин УИХ-д суудалтай АН-ын 13 гишүүн нь О.Цогтгэрэл даргатай АН-ыг дэмжиж байгаа учраас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь үүссэн гэж тэд үзжээ. Энэ дагуу Улсын дээд шүүх О.Цогтгэрэл даргатай АН-ын талд шийдвэр гаргавал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй болох юм.

Дашрамд дуулгахад, СЕХ нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг энэ сарын 8-ны дотор шийдвэрлэх юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.