Энэтхэгээс ирсэн 19 хүнээс covid-19 илэрчээ

2021-04-30 Мэдээ мэдээлэл

Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар халдварын тоо эрс нэмэгдэж, нас барагсдын тоо цаг минутаар нэмэгдэж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа юм. Сүүлийн 24 цагт Энэтхэг улсад 386 мянган халдвар шинээр бүртгэгдэж, 3501 хүн нас баржээ. Мөн зарим улс орнууд тус улсаас нислэг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа юм. Тэгвэл Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол хүн, 61 нь гадаад улсын иргэд байсан юм.

Тэдний дотор Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэрт ажиллахаар 52 иргэн ирж, тус аймагт тусгаарлагдаж байсан юм. Тэгвэл Энэтхэг улсаас ирсэн ажилчид дундаас 19 хүнээс нь covid-19-ын халдвар илэрснийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Тиймээс халдвар илэрсэн иргэдийг Дорноговь аймагт тусгаарлаж, эмчилж байгаа гэв.

Тодруулбал, гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн. Үүнийг дотор нь задалвал,

  • Дөрөвдүгээр сарын 23-нд тусгай үүргийн Сөүл-Транзит нислэгээр Энэтхэг улсаас Монгол Улсын 1 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 23-ны Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Казакстан улсаас ирсэн монголын 8 иргэн
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс халдвар илэрсэн.

Эдгээрээс 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг нь нийслэлд тусгаарлагджээ.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.