ЭМЯ: 1171 хүн халдвар авч, есөн хүн нас барлаа

2021-04-28 Мэдээ мэдээлэл

Сүүлийн 24 цагт нийт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнээс Covid-19 илэрч, есөн хүн нас  барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1164 нь дотоодынх бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрч, нийт эдгэрсэн тохиолдол 18033 болжээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Орон нутагт  72 тохиолдол бүртгэгдэж, нийт 3705 боллоо. 

  • Ховд аймаг 2
  • Хөвсгөл аймаг 1
  • Булган аймагт 3
  • Дархан-Уул аймагт 6
  • Орхон-Уул аймаг 13
  • Архангай аймаг 4
  • Сэлэнгэ аймагт 5
  • Төв аймагт 26
  • Дундговь аймаг 1
  • Дорнод аймаг 4
  • Сүхбаатар аймаг 8

Одоогоор 4.703  хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8154 иргэн байгаагаас биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2.635, хүндэвтэр 1.559, хүнд 406, маш хүнд 103 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3380 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. Өнгөрсөн хоногт 47-87 насны есөн хүн нас барлаа. Эдгээр иргэд бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.