ХӨСҮТ: Халдварын хөнгөн зэргийн үед вирусийн эсрэг антибиотик зөвлөхгүй

2021-04-27 Мэдээ мэдээлэл

– Коронавируст халдвар (Ковид-19)-ын хөнгөн тохиолдол бусдад халдвар тархаахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгаарлан хянана.

– Ихэнх хөнгөн тохиолдол өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй.

– Коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана, илчлэг сайтай хоол хүнсээр хангана.

-Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

– Хөнгөн зэргийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл антибиотик эмчилгээ хэрэглэхийг зөвлөхгүй.

-Эдгээр өвчтөний эмнэлзүйн байдлыг тогтмол хугацаанд хянаж ханиалгах, амьсгалын тоо олшрох, цээж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн нөхцөлд тусламж үзүүлнэ.

– Үзлэг, шинжилгээгээр өвчтөнг хөнгөн гэж тодорхойлсон байсан ч өвчин эхэлснээс хойш 2 долоо хоногийн дотор өвчин хурдан даамжирч болзошгүй. Өвчин даамжирч буйг гипоксемийн шинжүүд илтгэнэ.

-Эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал чихрийн шижин, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн тохиолдолд онцгой хяналт шаардлагатай.

Эх сурвалж: ХӨСҮТ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.