Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.27/ мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 32437 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 1092 бүртгэгдэж, гадаадаас зургаан тохиолдол зөөвөрлөгджээ. Улаанбаатар хотод 957 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 405 хүн эдгэж эмнэлгээс гарчээ. Түүнчлэн өчигдөр найман хүн нас барж, Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 88 боллоо.
-Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тухайд:
Гуравдугаар сарын 28-нд онош батлагдсан 78 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /хавсарсан суурь өвчтэй/
Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр, хавсарсан өвчний хүндрэл/
Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 53 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
-Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь дараах аймгуудад бүртгэгджээ.
Ховдод 5
Завханд 24
Дархан-Уулд 40
Орхонд 5
Булганд 3
Сэлэнгэд 3
Өвөрхангайд 11
Дундговьд 1
Говьсүмбэр 3
Дорнод 1
Увс 4
Баян-Өлгийд 1
Архангайд 11
Төв аймагт 23
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30709
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.