Өнөөдөр энэ сарын 09-12-ны өдрүүдэд 2-р тунгаа тариулах байсан иргэд вакцинд хамрагдана

2021-04-23 Мэдээ мэдээлэл

Өнөөдрөөс эхлэн өдөрт 60 мянган хүнд хийх вакцинжуулалт эхэлж байна. Ингэхдээ зорилтот бүлгийнхнээс эхлэх гэнэ. Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд нэн тэргүүнд вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэх аж.

Харин вакцинд хамрагдсан иргэдийг тусгай автобус гарч, тээвэрлэх гэнэ. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм байна. Өнөөдөр 04-р сарын 09-12-ны өдрүүдэд 2-р тунгаа тариулах байсан иргэд вакцинд хамрагдах юм байна. Мөн  24, 25, 26-ны өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн хуваарийг гаргажээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.