Өнөөдөр 600,000 тун Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцин татан авна

2021-04-22 Мэдээ мэдээлэл

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаас өнөөдөр 600,000 тунг хоёр онгоцоор татан авахаар болжээ. Эхний онгоц өнөө орой 21:00 цагийн орчимд газардах  бол удаах нь шөнө дунд ирэх юм байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэд БНХАУ-аас 900,000 тун Vero Cell вакциныг тээвэрлэн авчирна гэж өчигдөр мэдээлсэн. Харин вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган хүнийг хамруулна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн билээ.

Энэ дагуу маргаашаас Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.