5058 хүүхэд Covid-19-ийн халдвар авч, хүндрэл нэмэгдэж байна

2021-04-22 Мэдээ мэдээлэл


Монгол Улсад өчигдрийн /2021.4.21/ байдлаар нийт 5058 нь 0-18 насны хүүхдүүд халдвар авсан нь тогтоогдоод байна. Харин эдгээр хүүхдийн ихэнх нь буюу 85 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Тодруулбал,

Улаанбаатар – 4431 (85 хувь)
Зөөвөрлөгдсөн – 24 (нэг хувь
Аймгууд 603 (14 хувь)
Архангай – 54
Баянхонгор – 5
Булган – 6
Говьсүмбэр – 3
Дархан – 64
Дорноговь – 18
Дорнод – 3
Дундговь – 8
Завхан – 4
Орхон – 81
Өвөрхангай – 48
Сүхбаатар- 30
Сэлэнгэ – 85
Төв – 145
Увс – 1
Ховд – 31
Хөвсгөл – 11
Хэнтий – 6

Харин насны хувьд 0-4 насныхан 23 хувь, 5-9 насныхан 32 хувь, 10-14 насныхан 30 хувь, 15-18 насныхан 13 хувийг эзэлж байна.

0-4 нас 1166 (23 хувь)
5-9 нас 1634 (32 хувь)
10-14 нас 1563 (30 хувь)
15-18 нас 695 (13 хувь)

Covid-19-ийн халдвар авсан хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол ч гарч байна. Нас нэмэгдэх тусам хүндэвтэр болон хүнд хэлбэр нэмэгдэж байгаа юм. Тухайлбал,

0-4 насны хүүхдүүдийн 95.7 хувь нь хөнгөн, 4.3 хувь нь хүндэвтэр байна.
5-14 насны хүүхдүүдийн 89.3 хувь нь хөнгөн, 9.2 хувь нь хүндэвтэр, 0.8 хувь нь хүнд байна.
Харин 15-24 насныхны 77.9 хувь нь хөнгөн, 15.9 хувь нь хүндэвтэр, 5.4 хувь нь хүнд, 0.8 хувь нь нэн хүнд байгаа юм. Хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон хүнтэй тоглоомын талбайд тоглуулахгүй, олон хүнтэй газарт салхилуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Мөн гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байх шаардлагатай юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.