ЭМЯ: 1169 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас барлаа

2021-04-21 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.21/ мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 15005 хүнд шинжилгээ хийхэд 1169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 25364 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч нийт эдгэрсэн тохиолдол 13346 болсон байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвараар таван иргэн нас барлаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 15,005 хүнээс шинжилгээ авах явцад 1,169 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 25,364 болж байна. Энэхүү 1,169 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 1,039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд  93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо.  Халдварын улмаас 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,166, хүндэвтэр 1,164, хүнд 270, маш хүнд 58 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,942 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 8,600 орчим хүн гэрийн тусгаарлалтад байгаа.

Өнгөрсөн хоногт таван нас баралт/71, 36, 65 настай эрэгтэй, 93, 83 настай эмэгтэйбүртгэгдлээ.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.