889 халдвар батлагдаж, нийт тохиолдол 22,884 боллоо

2021-04-19 Мэдээ мэдээлэл

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,384 хүний сорьцод шинжилгээ хийхэд 889 хүнээс коронавирус илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 22,884 боллоо.

Мөн хугацаанд 524 хүн эдгэрсэн бол таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар нийт 12,401 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 49 хүн нас бараад байна.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.