Хатуу хөл хорио тогтоож мөрдөж байгаа ч 15 хоногийн хугацаанд халдварын хүрээг хумиж, тархалтыг зогсоох боломж хомс гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлагууд удаа дараа мэдэгдэх болсон. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр нэн хүнд өвчитнүүдийн тоо эрс нэмэгдсэн нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлээд байна.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс 28 хоног буюу коронавирус халдварын 2 нууц үеийн хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Нөхцөл байдлыг үнэлж, тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх саналыг гаргасан. Өдгөө хэдийгээр хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон, халдварын нууц хугацаандаа байсан иргэдийн илрүүлэлт их хэмжээгээр гарч, өдөр тутам тохиолдлын тоо өсч байгаа. Тэр дундаа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой хөл хорионы төгсгөлд нас баралт нэмэгдэх магадлалтай” хэмээсэн юм.
Өчигдрийн байдлаар коронавирусийн шалтгаант нас баралт 31 бүртгэгдээд байна. Үүнээс хэд хэдэн тохиолдол нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан.
Тиймээс хөнгөн өвчтнийг гэрээр эмчлэх зохицуулалтыг өөрчлөхийн зэрэгцээ хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах шаардлагатай хэмээн тэрбээр мэдэгдсэн юм. Энэ саналаа ч Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.