ЭМЯ: 1,220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-14 Мэдээ мэдээлэл
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Дэлхийн дахинд сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 567.849  иргэн халдвараар өвчилжээ. Дэлхий дахинд хоногт 9521 хүн нас барсан бол 604.274 хүн эдгэрчээ.

Харин манай улсад сүүлийн 24 цагт 1220  хүнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 17.823 боллоо. Мөн хугацаанд 366 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 10.253  боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн эмнэлгээс шалтгаалах халдвар 2 бүртгэгдэж, нийт 77 боллоо. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдэж, нийт 438 боллоо. Харин орон нутагт сүүлийн 24 цагийн байдлаар 114 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал Дархан-уул аймагт 6, Орхон аймагт 11, Сэлэнгэ аймагт 10, Өвөрхангай аймагт 4, Архангай аймагт 26,  Сүхбаатар аймагт 11, Дорноговь аймагт 2, Ховд аймагт 15, Дундговь аймагт 3, Төв аймагт 2,  Говьсүмбэр аймагт 1, Увс аймагт 2, Булган аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Одоогийн байдлаар 2583  хүн эмчлүүлж байна. Гэрээр 2000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 24
  • Хүнд 114
  • Хүндэвтэр 559
  • Хөнгөн 1886 хүн байна.

Мөн сүүлийн 24 цагт 2 хүн нас барсан байна. Үүнд, 44 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй хүмүүс нас барлаа. Ингэснээр манай улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 29 боллоо.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.