Сүүлийн 24 цагт 5220 иргэнийг дархлаажуулжээ

2021-04-13 Мэдээ мэдээлэл
Сүүлийн 24 цагт 5220 иргэнийг дархлаажуулжээ

 

Сүүлийн 24 цагт 5220 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр манай улс 623,203 иргэнээ дархлаажуулаад байна.

Түүнчлэн 13100 хүнээс лабораторийн шинжилгээ авч, 2050 хүнийг хурдавчилсан оношилгоонд хамруулсан байна.

Өнгөрсөн 24 цагт 885 хүн халдвартай нь батлагдаж, хоёр хүн нас барлаа. Тодруулбал 20 настай болон 61 настай хоёр эрэгтэй нас баржээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо ийнхүү 16603 боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.