20 аймагт дархлаажуулалт эхэлжээ

2021-04-9 Мэдээ мэдээлэл

Өнөөдрийн байдлаар дэлхийн 160 улсын 650,382,219 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Харин манай улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55,480 хүнийг шинээр дархлаажуулжээ.  Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584,347 болов.

Үүнээс 487,407 нь Улаанбаатар хотод хамрагдсан бол 96,940 нь орон нутагт вакцинд хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалт үргэлжилж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.