ЭЕШ-ын цахим бүртгэл энэ сарын 20-нд хаагдана

2021-04-8 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд сонгосон хичээлийг өөрчлөх боломжгүй. Тиймээс  ЕБС-ийг төгсөж буй сурагчид болон өмнөх оны төгсөгчид хичээл сонгохдоо сайн бодоорой.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.