Улаанбаатарт 731, орон нутагт 99 халдвар батлагдаж, нэг иргэн нас барлаа

2021-04-6 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа.

Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2,130
Хүндэвтэр 279
Хүнд 60
Маш хүнд 11 хүн байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.