Баян-Өлгий аймагт өнөөдрөөс 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийв

2021-04-6 Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг өчигдөр мэдээлжээ. Мөн аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тэг зогсолтын хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсоожээ.

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байна.

Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод Ховд аймаг руу буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам харьтагчдыг тогтоож байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.