Шүлснээс КОВИД-19-ийг илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.
Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг шүлснээс илрүүлэх оношлуурын сав нь 5 мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой гэнэ. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байна.
ТА ШИНЖИЛГЭЭГЭЭ АШУҮИС-ИЙН ЭМНЭЛЗҮЙН МОЛЕКУЛ ОНОШИЛГООНЫ ТӨВД ОЧИЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ
Ковид-19-ийн шинжилгээг шүлсээр өгөх зөвлөмж, дараалал:
1. Шүлсийг сорьц цуглуулах саванд хийх
Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсийг савны дунд хэсэг хүртэл хийнэ.
2. Шүлстэй савыг сайтар таглах
Юүлтүүрийг авч хаяна. Дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг шингэн хэсгээр тооцно.
3. Шүлстэй савыг шинжилгээнд өгөх
Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг тооцохгүй. Шүлстэй савыг шинжилгээнд өгнө.
Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах бөгөөд хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой.
Төлбөр төлөх шаардлагагүй. Урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг авах цаг богино болсон учир хүний бөөгнөрөл, дараалал үүсэхгүй. Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд зай талбайг урьдчилан бэлтгэжээ. Лабораторид 10-12 хүн нэг ээлжид ажиллаж байгаа бөгөөд нэг хүнээс шүлсээр шинжилгээ авахад дунджаар 3-5 минут зарцуулж байна.
Иргэд бүртгүүлэх хэсэгт бүртгүүлснээр шинжилгээгээ өгөх боломжтой болно.
Шүлсээр шинжилгээ өгөхөөс өмнө амаа зайлаагүй. Шингэн зүйл уугаагүй. Хоол идээгүй. Тамхи татаагүй байх ёстой. Шинжилгээнд өгөх шүлсийг хүчилж гаргахгүй. Амны хөндийд цугласан цэвэр шүлс байх ёстой аж.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.